Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өмнөд бүсийн аймгуудад ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлээ.

Ажлын хэсэгт  ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажилласан юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ