Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяаслаг алба хаагчдыг алдаршуулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын “Урлагийн наадам”-ыг зохион байгууллаа.

Урлагийн наадамд ОБЕг-ын харьяа Үндэсний аврах бригад, 09,121, 120, 111, 113, 115, 179, 185, 112 дугаар анги, НОБГ болон бүсийн төвүүдээс шалгарсан нийт 6 баг оролцож, гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Хойд бүсийн “Алтан гадас”, бүсийн дэд байрт Өмнөд бүсийн “Мазаалай”, гутгаар байрт НОБГ-ын “Хангарьд”, тусгай байрт Зүүн бүсийн “Цагаан шонхор” баг тус тус шалгарлаа.
Харин “Дууны шилдэг номинаци” төрөлд Баруун бүсийн “Ноён Оргил баг”-ийн гоцлол дуучин, ахмад Б.Азжаргал, “Бүжгийн шилдэг номинаци” төрөлд Өмнөд бүсийн “Мазаалай” хамтлаг, “Хөгжмийн шилдэг номинаци” төрөлд Үндэсний аврах бригадын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Д.Батчулуун, “Язгуур урлагийн шилдэг номинаци” төрөлд Баруун бүсийн “Ноён оргил” баг, “Жүжигчилсэн шилдэг номинаци” төрөлд НОБГ-ын “Хангарьд” баг тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.
2024/04/22
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/22
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ