
УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.
Улсын хэмжээнд хорогдсон малын тоотой уялдуулан устгалын нэг цэгт 3000-3600 орчим сэг зэм булшлахад 21 аймгийн 317 сумын 1198 багийн 1675 байршилд сэг зэм устгалын цэгийг тогтоож ирүүлсэн. Эдгээр цэгүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилж, уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, уст цэг, агуулах, бэлчээрийн нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

Мөн энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.
2024/04/16
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2024/04/16
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/04/16
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.