Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +18...+23 градус, бусад нутгаар 14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 20-нд нутгийн баруун хагаст 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 50х7 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 14х6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн "Кубо" загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 30х4 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо бага насны хүүхэд гэртээ тоглож байгаад нам даралтын зуухны халаалтын төмөр хоолойд (шугам) хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход М /4 настай эмэгтэй/ зүүн хөлөө хавчуулсан байсныг “Холматро”-гын тэлэгч багаж ашиглан ажиллаж хавчуулсан хөлийг гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/16
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2024/04/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/04/16
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.