Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим газраар ялимгүй нойтон цас, Дорнод, Хэнтий аймгийн зарим газраар бороо орж, Говьсүмбэр аймагт 13-15 м/с, Дорноговь аймагт 13-15 м/с, Дорнод аймагт 10-13 м/с, Дундговь аймагт 11 м/с, Сүхбаатар аймагт 14-18 м/с, Хэнтий аймагт 9-16 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар 10...+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 7-12 м Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо байр тагт шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын байрны 2х3 метрийн хэмжээтэй тагт, иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй тагт болон тагтууд дээрх эд хогшил тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сум Далай багийн Хайрханы 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Огодой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 3 хүн 04.13-ны өдрийн 10:00 цагийн орчим бага оврын ачааны автомашинтай усанд явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид иргэн Б/39 настай эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нарыг 04.14-ний өдрийн 08:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:45 цагт Билгэх багийн “Өлзий хайрхан” гэдэг газар малчин Х-д тухайн 3 хүн эсэн мэнд очсон байхад нь олж, хүлээлгэн өгсөн.
Голын усанд суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо ачааны автомашин "Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын улсын дугааргүй “Зил-131” загварын ачааны автомашин “Хэрлэн” голоор гарч байгаад живсэн байсныг ажиллаж, татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/15
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2024/04/15
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2024/04/15
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.