“Мэргэжил ба мэргэшил” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Мэргэжил ба мэргэшил” сэдэвт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт дадлагыг зохион байгуулдаг алба хаагчид бол та бүхэн. Тиймээс та бүхэн бол Онцгой байдлын байгууллагын гүүр, толь нь байдаг. Тиймээс сургалтаар олж авсан мэдээллээ өөрсдөө мэдлэг болгож, ажилдаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар гамшгийн үеийн хүүхэд хамгааллын бодлого, стандарт, насанд хүрэгчдийн сэтгэлзүйн онцлог, гамшгаас хамгаалах сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга, олон нийтэд мэдээлэл түгээх арга, тулгамдаж байгаа асуудал зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.