Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалт Ховд аймагт боллоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Баруун бүсийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарыг сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах зэрэг 50 орчим алба хаагч хамрагдсан юм.


Орон нутгийн онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын манлайлал, ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн сургалтыг танхим болон дадлага гэсэн хэлбэрээр зохион байгууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ