Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна

A- A A+

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт  сумын Баянцагаан багийн "Холбоо" гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж, 12:40цагт бүрэн унтраасан.

Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн "Төмөрт" гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт,  Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус  бүрэн унтраалаа.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ