
"Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ, "Отгонтэнгэр" их сургуультай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицер, ахлагч нар, оюутнуудын дунд зохион байгуулсан "Орчин үе-Эх оронч үзэл" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлагч З.Алтангадас тусгай байрт шалгарлаа.
Тус уралдаанд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтэн, хошууч Б.Балжинням тэргүүлсэн бол ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан цагдаагийн дэд ахлагч М.Март, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн дотрын их эмч Б.Оюундэлгэр нар удаалсан байна.

Мөн ШШГЕГ-ын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн дарга дэслэгч У.Ивээлтхүү, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад М.Оюунтуяа нар тусгай байр эзэлжээ.

2024/04/09
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/09
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ