Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

A- A A+

Хэнтий аймгийн Батноров сумын  “Цогт-Өндөр Уул” гэдэг газар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж,  16:07 ацгт бүрэн унтраалаа. 

Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн  12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний  байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ