
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Онцгой алба-бидний алба” гэр бүлийн уулзалт, арга хэмжээ өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт өрнөлөө.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, зорилтын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Гэр бүлийн уулзалтад 100 гаруй хүн оролцсон бөгөөд Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч П.Додгүйгийн гэр бүлийг "Үлгэр жишээ гэр бүл"-ээр тодорхойлж, өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагналаа.

2024/04/08
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/08
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ