Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 9-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, +13...+15 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Хөвсгөл аймаг, Түнэл сум. Алтгана багийн “Олны-Өтөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ 04.07-ны өдрийн 03:00 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн иргэн Э-ийн 5 ханатай гэр, өвөлжөө шатсан тухай мэдээллийг тус багийн харьяат иргэн Т10:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 36 дугаар хорооны “Алтан-Овоо”-ны 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 10:13 цагт очиход иргэн Ц-ын 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Булган аймаг, Булган сум. Булган багийн “Залуус”-ын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 11:36 цагт очиход иргэн М-ын 10x8 метрийн хэмжээтэй байшингийн цахилгааны утас шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
- Өвөрхангай аймаг, Арвайхээр. Ноён багийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:15 цагт очиход иргэн О-ны 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 6 дугаар багийн “Хэцүү хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км-т, Хатгал тосгоноос баруун урд зүгт 20 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 13:24 цагт очиход иргэн Р өтөг, бууц шатааж байгаад гал алдсаны улмаас 3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 1 цаг 28 минут ажиллаж унтраасан.
- Архангай аймаг, Цэнхэр сум. Алтан-Овоо багийн "Эрэг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 22 км зам туулан 16:00 цагт очиход иргэн Д-ийн малын 10х7 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.
- Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгоны 2 дугаар багийн “Урт” гэдэг газар /ангийн байрлалаас зүүн хойд зүгт 20 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 27.5 км зам туулан 16:20 цагт очиход иргэн Д-ийн 2 давхар байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хорооны “Бэлх”-ийн 50 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ,аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:07 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны "Өлзийт" хорооллын “Дэнж”-ийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 21:40 цагт очиход иргэн Т-ын 4 ханатай 1, 5 ханатай 1 гэр, хураалттай түлшний мод тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 38 дугаар хорооны “Задгай-д” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:26 цагт очиход иргэн Н-ийн "Киа Карнивал" загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 4 дүгээр хорооны “Задгай”-д Зоогийн газрын цахилгаан хэрэгсэл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Зоогийн газрын цахилгаан хэрэгсэл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:36 цагт очиход иргэн Т-ийн зоогийн газрын мах шарагч, агааржуулалтын хоолой тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
- Хэнтий аймаг, Баян-Овоо сум. Сүмбэр багийн “Дэлүүт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, Батноров сумаас зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:00 цагт унтрааж, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. 150 га хээрийн талбай шатсан.
- Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн "Хөндий худаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, Хилийн цэргийн алба хаагчидтай хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:50 цагт унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 8800 га талбай шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усны осол - Голын мөс цөмөрсөн:
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Майхан толгой”-н “Задгай”-д “Сэлбэ” голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 24 км зам туулан 18:53 цагт очиход иргэн Б-ийн “Раум” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашин усанд суусан байсныг 19:20 цагт татан гаргасан.
- Увс аймаг, Улаангом сум. 1 дүгээр багийн “Урт гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 10 км-т/ “Цалгар”-ын голын мөс цөмөрч автомашин усанд суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 21:25 очиход иргэн М-ын “Chevrolet Cruze” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 21:45 цагт татан гаргасан.
Усны осол - Голын усанд осолдсон:
- Архангай аймаг, Тариат сум. Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т/ 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан 04.07-ны өдрийн 00:40 цагт очиход иргэн Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт зогсоосон. 04.07-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон:
- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны "Дэнж" хороолол иргэн Э 04.02-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтануудтай хамтран иргэн Э /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.07-ны өдрийн 08:37 цагаас эхлэн 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг "Хайчийг-Ам", "Ар давхар", "Нарийн" зэрэг газруудаар 30 км-т, 2 дугаар бүлэг "Мэргэн", "Жаваагийн-Өвөр" гэдэг газруудаар 40 км-т, 3 дугаар бүлэг "Хайч", "Мэргэний рашаан", "Нарийн" гэдэг газруудад 15 км газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.08-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/08
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/04/08
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/04/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ