Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 07-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа.
2024/04/08
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/08
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ