
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Онцгой алба-бидний алба" гэр бүлийн уулзалт, арга хэмжээ өнөөдөр Ховд аймгийн Онцгой байдлын газар болон Булган сум дахь Онцгой байдлын хэлтэст өрнөлөө.
"Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах тусгайлсан чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 20 жилийн хугацаанд гамшгаас хамгаалах бодлого, хууль эрхзүйн орчин удирдлага, менежментийн тогтолцоог тодорхой хэмжээнд бүрдүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын байгууллагын дарга, орон нутгийн удирдлагын баталсан арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Мөн "Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийг 2017 оны 02 дугаар сарын 02-нд УИХ-аар шинэчлэн батлуулснаар Монгол Улс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтийн бодлого, хөтөлбөртэй нийцүүлэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болсон юм" хэмээн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулгадаа онцоллоо.

Тус арга хэмжээнд 200 гаруй хүн хамрагдаж, байгууллагын түүх, ололт, амжилт болоод цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй танилцсан юм.

2024/04/04
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/04
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ