“Эх оронч үзэл – үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

A- A A+

Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран эх оронч үзэл хүмүүжилд тулгуурлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулах зорилгоор “Эх оронч үзэл – үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр (2024.04.04) зохион байгуулав.

МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо хурлыг нээж хэлсэн үгэндээ эх орноороо бахархдаг, эх орноо гэх сэтгэлтэй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй иргэн тухайн улс орны үнэт эрдэнэ, оршин тогтнохын нэг үндэс болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай орны аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж, иргэдийнхээ эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх нэг чухал үндэс болохыг онцлов.

Хурлын үндсэн илтгэлийг “Эх оронч үндэсний үзэл санаа” сэдвээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (ScD), профессор, академич С.Нарангэрэл тавьж хэлэлцүүлэв. Түүнчлэн хуралд Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор Н.Жалбажав, Отгонтэнгэр их сургуулийн багш, Монгол Улсын гавьяат багш, доктор (PhD), профессор Б.Галиндэв, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, цэргийн ухааны магистр, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Монгол Улсын их сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор (PhD), профессор С.Даваасүрэн, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD), дэд профессор Ц.Минжин нар илтгэл тавив.

Хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сургалт, соён гэгээрүүлэх ажил хариуцсан ажилтнууд, эдгээр байгууллагуудын дэргэдэх сургууль, хүрээлэнгийн багш, судлаачид, төрийн болон төрийн бус 23 байгууллагын төлөөлөл оролцож, илтгэгч нараас асуулт асууж, санал дүгнэлтээ хэлж, өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.