Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Өмнөговь аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө +8...+10 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр

- Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн “Холбооны байр”-нд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 07:36 цагт очиход  иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. 4 дүгээр багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.4 км зам туулан 14:06 очиход иргэн Э-ийн 4х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хорооны “Дивиз” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 5 км-т/ шар өвс шатаж байна гэсэн  дуудлагыг 04.03-ны өдрийн 14:38 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:10 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Сансар багийн “Мөнх”-ийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:24 цагт очиход  иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн  “Дэнж”-ийн 2 дугаар гудамжны 29 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ 04.03-ны өдрийн 15:45 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ын 7х8 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байсныг орон нутгийн 70 иргэн ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн Я аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 16:42 цагт /16:53/ хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 16:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн “Мангирт” 9 дүгээр хэсэг 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн  алба хаагчид 3 км зам туулан 19:37 цагт очиход иргэн Б-ын 5х7 метрийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 17 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 31 дүгээр гудамжны 849 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 22:19 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр: 

Ховд аймаг, Мянгад сум. Цагаан бургас багийн "Багалзуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/  Ховд голын эрэг дагуух хулс шатаж байна гэсэн дуудлагыг 04 03-ны өдрийн 14:05 цагт /14:30/ хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран түймрийг унтраахаар ажиллаж 19:55 цагт унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 15 га хулсны талбай шатсан.  

- Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян багийн "Бага баян" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 13:27 цагт /13:56/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран хээрийн гал   түймрийг унтраахаар ажиллаж 16:17 цагт уүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид үлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 30 га хээрийн талбай шатсан.  

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол-Усны осол - Голын мөс цөмөрсөн: 

Архангай аймаг, Хотонт сум. Бургалдай багийн “Хар балгас гэдэг газар”/аймгийн төвөөс зүүн хойд 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т, Хархорин сумаас хойд зүгт 20 км-т/  Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан.  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн алба хаагчид 22:40 цагт очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн “Хар балгас гэдэг газар”-ын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 23:20 цагт татан гаргасан.  

Төөрсөн, сураггүй болсон: 

- Төв аймаг, Эрдэнэ сум. Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 98 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т/ аав хүү 2 автомашинаар зорчиж яваад автомашинаа шаварт суулгаад, автомашинаасаа бууж яваад төөрсөн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 01:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 17 зм зам туулан 02:21 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, хүү М /8 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /автомашинаас нь хойд зүгт 3 км/-аас 02:50 цагт эсэн мэнд олсон.      

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл- Үер - Шар усны үер: 

- Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сум. Хонгор багийн “Бунхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 124 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 63 км-т/ 3 айлын гэр шар усанд автсан тухай  дуудлагыг 04.02-ны өдрийн 08:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 124 км замыг туулан 15:43 цагт Баяндэлгэр суманд очсон. 04.03-ны өдрийн 07:55 цагт тухайн газарт очиход иргэн Б, Б, Э нарын 3 гэр шар усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус багийн "Булаг" гэдэг газар зуданд хорогдсон малын сэг зэмийг булшилсан. 04.04-ний өдөр ажиллагаа үргэлжилнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.