Тус улсад өнөө өглөө /2024.04.03/ орон нутгийн цагаар 08:00 цагт болсон 7,4 магнитудын газар хөдлөлтийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна. Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний Паркад алхалт хийж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алджээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж.

1999 оны 9 дүгээр сарын 21-нд болсон 7,7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдлийн улмаас 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтсэн ба олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойш тохиолдож байгаа хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээлжээ.
Эх сурвалж: CNN.com

2024/04/03
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/03
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ