Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн Гурвантэс суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +4...-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Гал түймэр: Объектын түймэр: 

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг дахь амралтын газар Галлагааны байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 07:11 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн амралтын газрын 30х44 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 3х5 метрийн хэмжээтэй галлагааны байр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар  багийн Мангиртын 4 дүгээр хэсэгт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашааны 0.5 га талбайд өнжмөл шар өвс, “Хьюндай Аэросити” загварын ашиглагдахаа больсон автобус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн “Баян хөөвөр” хорооллын  7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2x1.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

- Голын мөс цөмөрсөн: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн "Зэлтэрийн гол' гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 185 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 50°12'37.4220"N, 104°43'8.5980"E/ суудлын автомашин “Зэлтэр” голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн  "Тоёота харриер" загварын суудлын автомашин “Зэлтэр” голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ 04.01-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бүрэгхангай сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан,  ар гэрийнхэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 04.02-ны өдрийн 17:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 60 км-т “Бага дулаан” гэдэг газар айлд очсон тухай мэдээлэл авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож, ар гэрийнхэнтэй нь тухайн айлд очиж, хүүхдийг хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.