
Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт гэр бүлгийн уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүхэн хөгжил, бахархал, үнэт зүйл, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, алба хаагч, гэр бүлгийн гишүүдээс санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Гэр бүлийн уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах, 16,72 дугаар анги, эрэн хайх аврах салбар, бүлэг, Улсын нөөцийн салбарын 150 гаруй алба хаагчид, гэр бүлийн хамтаар хамрагдлаа.
Мөн уулзалтын үеэр Монголын Залуучуудын холбооноос Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийг “Цэргийн алдар” тэмдгээр шагнасан юм.

2024/04/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/04/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ