Шар усны үер сургууль, орон сууцны зоорийн давхар, айл өрхүүдийг гудамжаар нь усанд автуулж байна

A- A A+

Өнгөрсөн хоногт /2024.04.01/ 16 удаагийн шар усны үерийн нийт 18 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирлээ. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллав.

Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс шар усны үерт автсан айл өрх, обьектыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

#Хариуцлага_биднийг_хамгаална.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ