Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газраар +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Завхан аймаг, Нөмрөг сум. Хөдрөг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 75 хүүхдийн дотуур байранд 03.31-ний өдрийн 23:30 цагийн орчим цахилгаан хуваарилах самбараас гал гарсан тухай мэдээллийг 04.01-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус сургуулийн ажилтанууд цахилгаан хуваарилах самбараас гарсан галыг 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг Ерөнхий боловсролын сургуулийн менежер аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хорооны 213 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:35 цагт очиход тус байрны 5х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны Хонхор өрхийн эрүүл мэндийн төвийн хажууд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 20:49 цагт очиход Төмөр замын 9 дүгээр хэсгийн нийтийн эзэмшлийн 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хорооны Сот 3 дугаар гудамжинд агуулахаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:33 цагт очиход иргэн Т-ын 10х30 метрийн хэмжээтэй байшингийн цахилгааны утас, тааз хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн Мангирт 9 дүгээр хэсэг 3 дугаар гудамжинд байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:34 цагт очиход иргэн Б-ны 7х8, 3х5 метрийн хэмжээтэй залгаа 2 байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
- Булган аймаг, Сэлэнгэ сум. Сэлэнгэбүрэн багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км, Хялганат тосгоноос баруун зүгт 15 км/-т хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Г-ын хашаанд хураасан 1.2 тн өвс шатаж байсныг 2 цаг 31 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой). Билгэх багийн "Зүүн суу" хорооллын 2 дугаар гудамжны 237 тоот хашааны гадна автобус шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:06 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй, улсын дугааргүй, эвдэрхий том оврын автобус шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хорооны Монелын 45 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 06:19 хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 06:32 цагт очиход иргэн Н-ын 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн “Хайлантай рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтанууд 03.31-ний өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:14 цагт цурамд оруулан 04.01-ний өдрийн 09:50 цагт бүрэн унтрааж, Хантай багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. Нийт 3 га /1 га хээр, 2 га ой/ талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:
- Булган аймаг, Бүрэгхангай сум. Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т 04.01-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/02
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/04/02
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ