Арга хэмжээний үеэр Онцгой байдлын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ

A- A A+

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь алба хаагчдын гэр бүлийнхэнд зориулсан “Онцгой алба-бидний алба” уулзалт, арга хэмжээ юм. 

Тус уулзалтыг өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын гэр бүлийг хамруулан зохион байгууллаа. Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, 20 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилт, ирээдүйн зорилтыг танилцуулсан юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ