Шашны зан үйл үйлдэж туул голын бургасанд гал гаргасныг аюулгүй болгов

A- A A+

Өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарлаа. Өчигдөр /2024.03.31/-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарсан дуудлага 15:49 цагт хүлээн авч, 18:14 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртсөн байна.

Мөн нийслэл, орон нутагт обьектийн гал түймрийн найман тохиолдол гарав. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.

Анхааруулах нь, цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ