Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв, Увс, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, Дархан-Уул, Орхон аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -9...-14 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасан дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:04 цагт очиход иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд ил гал гаргаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тухайн иргэдийг хүлээлгэн өгсөн.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 1 дүгээр хороо, Консул Товер хотхоны 79 дүгээр байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:28 цагт очиход ил задгай хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 12 дугаар хороо, Амгалангийн 5 дугаар байранд B1 давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:25 цагт очиход B1 давхарт ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 том хүн гаргасан.
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, Товчооны 35 дугаар гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн О-ийн эзэмшлийн компанийн хашаан дотор ил задгай хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 40 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 10:32 цагт очиход иргэн Ц-ын 4 ханатай гэр, 4 метр хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Ховд аймаг, Жаргалант сум. Баатархайрхан багийн 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.4 км замыг туулан 14:03 цагт очиход иргэн Н-ийн 4 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 05:24 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн “Хайлантай рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 15:49 цагт хүлээн авсан.
Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтанууд 3.31-ний өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:14 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/01
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/04/01
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/04/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ