Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

A- A A+

Гуравдугаар сарын 20-ны өдрийн  байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулаалж эхлээгүй байна гэв. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ