
Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөд бүсийн аймгуудын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.
Сургалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд удирдан, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн Гал түймэр унтраах аврах ангиудын 30 гаруй салааны захирагч нар хамрагдаж байгаа юм.

Салааны захирагч нарын манлайлал, ур чадвар, үр дүн, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явагдаж байна.

2024/03/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ