Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар өмнөд бүсийн аймгуудын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Салааны захирагч нарын манлайлал, ур чадвар, үр дүн, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд удирдаж, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн Гал түймэр унтраах аврах ангиудын 30 гаруй салааны захирагч оролцож байна.
Сургалтыг өнөөдөр танхимын хэлбэрээр зохион байгуулсан бол маргааш буюу 29-ний өдөр төрөл бүрийн гал түймрийг унтраах ажиллагааны дадлага, сургалтаар үргэлжлэх юм.
2024/03/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ