Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудаар шороо шуурч, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн хоносон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна. 

Гал түймэр: Объектын түймэр: 

Архангай аймаг, Түвшрүүлэх сум. Хөх сүм багийн “Буйр” гэдэг газар /аймгийн төвөөс урд 75 км, сумын төвөөс баруун урд 30 км/-т 03.27-ны өдрийн 07:00 цагийн орчим 5 ханатай гэр, эд зүйлс, өвс, тэжээлийн хамт шатсан тухай мэдээллийг 03.27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус сумын малчин О-ийн 5 ханатай гэр, эд зүйлс, 1 тн өвс, 1 тн тэжээлийн хамт шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна 03.27-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:08 цагт очиход иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Сансар 2 дугаар багийн Төгрөг 1 дүгээр гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:14 цагт очиход иргэн Ч-ийн хашаанд хураалттай 1 тн өвс шатаж байсныг 26 мин ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 36 дугаар хороо, “Рояал” авто угаалгын газар гал гарч байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:46 цагт очиход иргэн У-ын 15х45 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын 2х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 39 дүгээр хороо, Улаанхуарангийн “Тэнүүн” хотхоны дэргэд засварын газар гал гарч байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 21:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:48 цагт очиход иргэн А-ын түрээслэдэг 8х10 метрийн хэмжээтэй авто засварын газар 40 литр хэмжээтэй хэрэглэсэн автомашины масло шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Дэлгэр багийн “Дэнж" хорооллын задгай /аймгийн зүүн хойд зүгт 260 км, сумын төвд/ амбаар шатсан тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:36 цагт гарч 0.4 км замыг туулан 23:37 цагт очиход иргэн У-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр: 

Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 250 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран 4 цаг 45 минут ажиллаж 03.27-ны өдрийн 16:50 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Матад сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 3600 га талбай өртөж шатсан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт:  

- Дундговь аймаг, Өлзийт сум. Дэрт 1 дүгээр багийн “Цантын хэц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сум төвөөс баруун хойд зүгт 29 км, Ө-45°10'48.0", У-106°10'12.0"/ 03.27-ны өдрийн 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 12:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Дундговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: 

Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. 03.28-ны өдрийн 09:00 цагт эхэлүүлсэн. 

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн “Мягмарын бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 285 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т малчин М/32 настай, эмэгтэй/ 03.27-ны өдрийн 12:35 цагийн орчим хониндоо явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэнтэй хамтран иргэн М/32 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 14:56 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:40 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 15 км-т тус сумын “Улаан-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн.

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Хонгор морьт багийн 4 дүгээр хэсгийн 5-98 тоот /аймгийн төвөөс баруун зүгт 9 км/-т иргэн Г “Орхон” голын урд хэсэгт төөрсөн тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн Г/39 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 22:25 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж 03.28-ны өдрийн 03:00 цагт Сэлэнгэ голын салааны бургасан дотор хувцас нь норсон байдалтай байхад нь аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

- Баянхонгор аймаг, Богд сум. Буянт багийн "Шавгын-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 23 км/-т 03.26-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Л нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 05:14 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэнтэй хамтран малчин Л/82 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 22:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

- Дорнод аймаг, Баянтүмэн сум. Жаргалант багийн "Гурван нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 92 км/-т 03.27-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аймгийн төв рүү явганаар явлаа гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран малчин Б/60 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 22:44 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж 03.28-ны өдрийн 06:50 цагт тус сумын Жаргалант багийн “Гурван нуур”-ын урд гэрээс нь зүүн урд зүгт 7 км зайтай малчин М-ыг эсэн мэнд байсныг олсон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.