ШИНЭ ОНОО ТЭМДЭГЛЭН САЛЮТ БУУДУУЛСНААС ИРАНД 15 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 4700 ИРГЭН ШАРХАДЖЭЭ

A- A A+

Ираны шинэ жилийн баяр энэ жил өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-нд тохиож буй. Тэд шинэ жилээ угтаж галын наадам хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд галын наадам нь өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 12 хүртэл үргэлжилжээ. Гэвч энэ үеэр 4700 хүн бэртэж, 15 нь амь насаа алдсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 565 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээрийн 38 нь эрчимт эмчилгээний тасагт, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэж Ираны Үндэсний эмнэлгийн яаралтай тусламжийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Бабак Йектапаст мэдэгдлээ.

Түүний мэдээлж буйгаар, 257 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол 1594 хүн нүдээ гэмтээжээ. Мөн 1282 хүн түлэгдсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн 72 хувь нь 22 наснаас доош насныхан байсныг онцлов. Жил бүрийн шинэ жилээр ийм осол гардаг хэдий ч амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулснаас болсон юм байна. Цагдаа нар 42 тонн салют хураан авсан хэдий ч иргэд олноор өртжээ.

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: https://english.news.cn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ