Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус агентлагийн шинжээч Маркус Грюненфелдер, Симон Цу нар гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд ОБЕГ-т ажиллалаа. Энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.
Түүнчлэн төслийн хүрээнд хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа болон удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хэд хэдэн цуврал сургалт зохион байгуулахаар тогтлоо. Мөн модуль сургалтын байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

--

2024/03/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ