Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +5...+7 градус дулаан байна. 

Гал түймэр: Объектын түймэр: 

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Боргүвээ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 09:20 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Хөлийн гол хэсгийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:15 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Булган аймаг, Булган сум. Ачуут багийн “Шинэ хороо” хэсгийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Г-ийн  “Мазда фамила” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  иргэн Б/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Хосбаярт шилжүүлэн өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороо, 7 дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгосон.   

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 30 минут ажиллаж, иргэн З-ийн 5 ханатай гэр шар усанд автсан байсныг 10 метр шуудуу татан усыг гадагш урсгаж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн 32 дугаар гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 цаг 30 минут ажиллаж, иргэн А-ын хашаа, 5 ханатай гэр усанд автсан байсныг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хороо, Нарлаг хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, шар усны үер айлууд руу орж болзошгүй байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид  “Политехникийн коллеж”-ийн 6 ажилтан, ковш, ховоо, экскаватортайгаар 4 цаг ажиллаж, үерийн хамгаалалтын далангийн 8 метр орчим хэсэг задарсан байсныг сэргээн засварлаж, хэвийн болгосон.  

     ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.