Цэргийн цол гэдэг албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, алба хаасан хугацааг илэрхийлдэг. Онцгой байдлын албанд ч офицер буюу ахлагч гэсэн хоёр бүрэлдэхүүн ажилладаг бөгөөд ахлагч нар нийт алба хаагчдын 70-аас илүү хувийг эзэлж байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаад буй. Тиймээс байгууллагынхаа цөм бүтэц болсон ахлагч нараа дэмжиж хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, тогтвор суурьшилтай, аз жаргалтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ жилийг “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор өнгөрүүлэх юм.
Энэ хүрээнд Өмнөд, Хойд, Баруун бүсийн төвүүдэд “Ахлагчийн жил”-ийн нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцов. Тэрээр “Онцгой байдлын байгууллагын үнэт зүйл нь та бүхэн юм. Алба хаагч бүр эх оронч үзэл, ёс суртахуунтай, чадварлаг байж ард олныхоо аюулгүй байдлыг хангаж чадна. Тиймээс та бүхэн дор бүрнээ хичээж, өөрсдийгөө бүх талаар хөгжүүлэн нийгэмд манлайлал үзүүлж явах үүрэгтэй” гэдгийг онцолж ажил амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Онцгой байдлын байгууллага орон нутгийг газар зүйн байршил, бүс нутгийнх нь онцлог зэргээс шалтгаалан бүсийн системээр ажиллуулдаг. Тухайлбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг хойд бүсэд хамаардаг бөгөөд бүсийн төв нь Орхон. Өмнөд бүсийн төв Өмнөговьд, баруун бүсийн алба хаагчид Ховд аймгийн Жаргалант суманд хуран цуглаж нээлтийн үйл ажиллагаандаа оролцсон юм. Нийтдээ 850 орчим ахлагч биечлэн ирсэн бол бусад нь цахим хэлбэрээр оролцов.

Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрууд үйл ажиллагаандаа ISO стандартыг хэрхэн мөрддөг. Дотоод нөөц боломжоо ашиглан залуу алба хаагчдаа гэр, хашаа байшин, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ар гэрт нь чиглэж хийсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, алба хаагчдынхаа гэр бүлүүдийн дунд урлагийн наадам, явган аялал, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах, хүүхдүүдэд зориулсан хадгаламжтай болгох зэргээр ар гэрийг нь холбож, гэр бүлийн найзууд болох нөхцөлийг бүрдүүлэх зэргээр алба хаагчын талархалыг хүлээсэн олон ажил хийжээ.

Ийнхүү бүс бүсийн алба хаагчид нэг өдрийг хамт өнгөрүүлж, өөр хоорондоо танилцан, туршлага солилцож, авьяаслаг алба хаагчдынхаа дуу эгшгээс ч хуваалцаж амжив. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин "Монгол бахархал ба Монгол дархлаа", Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн багш Н.Цогжавхлан "Аз жаргалтай ажлын байр бүтээхүй", ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Олон нийттэй харилцах ёс зүй" сэдвээр сургалт явуулсан юм.

2024/03/25
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/25
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/25
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.