Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хэнтий аймгийн зарим нутгаар цас орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8  градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 20:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:10 цагт очиход 4х8 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. 5 дугаар багийн Тээврийн товчооны зүүн хойд талд хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:21 цагт очиход хураалттай 100 боодол өвснөөс 10 боодол өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 29 дүгээр хорооны Дарь-Эхийн 4 дүгээр гудамжинд шинээр баригдаж байгаа барилгын гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:26 цагт очиход иргэн А-ын хотхоны гадна ил задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 13 дугаар хорооны Сургуулийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 17:46 цагт очиход иргэн С-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хорооны Зээлийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:04 цагт очиход иргэн У-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, таазны хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С/27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Баянхонгор аймаг, Жинст сум. Хөнөг 3 дугаар багийн “Хөнөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 140 зүгт км, сумын төвөөс баруун зүгт 65 км/-т 03.24-ний өдрийн 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жинст сумын Засаг дарга Р.Батжаргал болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Гүний болон ул хөрсний ус: 

Сүхбаатар аймаг, Халзан сум. Сахиулын шанд багийн “Мааньт дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т  3 айл шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.24-ний 09:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 12:30 цагт очиход малчин Б, А, Э нарын 3 айл өрхийн гэр усанд автсан байсныг 16 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хорооны Гүнжийн булгийн 44 дүгээр гудамжинд 1 айлын байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:25 цагт очиход иргэн Л-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд авсан байсныг 1 цаг ажиллаж 5 тонн усыг соруулж гаргасан.

- Сүхбаатар аймаг, Халзан сум. Сайншанд багийн “Шаргын Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т 1 айлын гэр, хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км зам туулан 15:50 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, хашаа, малын саравч усанд автсан байсныг 2 цаг 30 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.