Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 03 дугаар сарын 20-ны байдлаар 6 аймгийн 20 суманд мөсөн (төмөр) зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 12 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дорноговийн Иххэт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Ховд, Тариалан, Наранбулаг, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Отгон, Асгат, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Түшиг, Баянгол, Төвийн Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн, Баянжаргалан, Зуунмод, Дорноговийн Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Норовлин, Биндэр, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Галшар, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хэрлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.
Мөн Баян-Өлгийн Улаанхус, Увсын Цагаанхайрхан, Завханы Яруу, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Архангайн Өлзийт, Өвөрхангайн Нарийнтээл, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Рашаант, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Булганы Могод, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Орхоны Баян-Өндөр, Төвийн Батсүмбэр, Угтаалцайдам, Заамар, Баянцогт, Аргалант, Эрдэнэсант, Заамар, Алтанбулаг, Лүн, Баянхангай, Өндөрширээт, Баян, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Сонгинохайрхан (Партизан), Дорноговийн Өргөн, Хэнтийн Баян-Адрага, Өлзийт, Дэлгэрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Чойбалсан, Дашбалбар Гурванзагалд цагаанаар зудархуу байна.
2024/03/23
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/23
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/23
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.