
Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт дэвжээ тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Их засаг олон улсын их сургуулийн нийт 9 багийн 72 сонсогч, оюутан оролцож, мэдлэг чадвар, авьяас билэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Сонор” баг, дэд байрт Их засаг олон улсын их сургуулийн “Галт шувуу” баг, гутгаар байрт Их засаг олон улсын их сургуулийн “DR” баг тус тус шалгарлаа.
2024/03/22
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/22
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ