"Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайн талбайд ажиллалаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, "Оюу толгой" ХХК-ийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд “Оюу толгой” уурхайн талбайд ажиллаж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжил арга зүйгээр хангаж,  дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

Онцгой байдлын байгууллагаас  болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд 2017 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд  гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж 2019 онд, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор 2024 онд  санамж бичгийг тус тус байгуулан, хамтран ажиллаж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ