Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан аймгийн нутгийн зарим газраар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор -5...-10 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +4...+6 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг6 19 дүгээр хороо, “Оранже таун”-ны 1 дүгээр гудамжинд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:50 цагт очиход тус тоотод иргэн М-ын 10х15 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг, дотор нь хураалгаатай байсан 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Бүрэнбүст багийн “Залуус” хотхоны 23/Б байрны тагт шатаж гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:52 цагт очиход иргэн Т-ийн байрны тагт дээр эд, хогшил шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Товчооны замд галлагааны байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:09 цагт очиход иргэн О-ын 0х20 метрийн хэмжээтэй гурилын үйлдвэрийн залгаа баригдсан 4х6 метрийн хэмжээтэй галлагааны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Есөн-Эрдэнэ багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.3 км замыг туулан 19:12 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 01:52 цагт очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Боргүвээ багийн 3 дугаар хэссэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 03:35 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 03:41 цагт очиход иргэн С-ын 2х4 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:
- Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ 03.15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол - Голын мөс цөмөрсөн:
- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 03.22-ны өдрийн 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
- Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. Долоон гаталга багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Цэнгэл сумаас “Цагаан гол” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин "Цагаан гол"-ын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:10 цагт очиход иргэн Е-ын 67-32 й “Уаз 220695” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд суусан байсныг 25 минут ажиллаж, татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
2024/03/22
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/22
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/22
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.