“Бүс, орон нутгийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдаа мэргэшүүлэх, шинэ соргог мэдээллээр хангах зорилгоор орлогч дарга нарын сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын анги, салбарын орлогч, штабын дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга нар сургалтад хамрагдаж байна. Сургалт “Бүс, орон нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2024.03.21/ нээлтээ хийлээ. Сургалтад төв, орон нутгийн 40 орчим алба хаагчид хүрэлцэн ирж оролцож байна.

Сургалтыг нээж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын баялаг, үнэт зүйл нь байгалийн баялаг биш, боловсролтой иргэд юм. Тиймээс манай байгууллага хүний нөөцийнхөө чадавх, мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэхэд бодлогын түвшинд анхаарч төлөвлөгөөндөө тусган ажилладаг. Та бүхний хариуцан ажилладаг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил бол тайван цагийн онцгой байдлын албаны чухал ажил, үүрэг гэдгийг байнга санаж ажиллаарай. Ингэж ч байж бид аливаа аюул, эрсдэлээс ард, иргэдээ авран хамгаалж, хохирол багатай даван туулах учиртай” гэж онцлон хэлэв. Мөн эрүүл мэнддээ анхаарч боловсрол мэдлэгээ цаг үргэлж дээшлүүлж үр бүтээлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахыг ерөөж, амжилт хүслээ.

Сургалтаар, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга болон удирдлагын арга зүйг судална. Мөн гамшгийн үеийн харилцан ажиллагаанд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцон, мэдээ мэдээллээ хуваалцах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.