Малын хорогдол 4.7 саяд хүрлээ

A- A A+

Энэ сарын 14-ний байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байгаа талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдрийн /2024.03.19/ мэдээлэлдээ онцлов. Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Зудын нөхцөл байдалд 10 хоног тутам үнэлгээ хийж байгаа бөгөөд маргааш шинэчлэгдэх ёстой. Өмнөх мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд, отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна.

Харамсалтай нь, малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа юм. Харин 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж буйгаа мөн мэдээллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ