Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Дорнод-Монголын тал нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, +1...+3 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Архангай аймаг, Өлзийт сум. Бодонт багийн “Ханан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 03.17-ны өдрийн 16:00 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг 03.18-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Уг гал түймэрт иргэн Г/37 настай, эрэгтэй/, У/3 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хорооны “Рашаант”-ын 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 14:54 цагт очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М/3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т/29 настай, эрэгтэй/-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-д тус тус шилжүүлж өгсөн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хорооны Задгайд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:49 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
- Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум. Шурга багийн “Эх цагаан булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ 03.18-ны өдрийн 22:00 цагт хаваржаа шатаж байна гэсэн мэдээллийг хүлээн авсан. Малчин М-ын хаваржаа шатсан тухай мэдээллийг Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа 22:56 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Сумын мэргэжлийн ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
- Увс аймаг, Улаангом сум. 3 дугаар багийн 3 дугаар гудамжинд цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:49 цагт очиход иргэн Д-ийн цайны газрын 16х12 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
- Төв аймаг, Зуунмод сум. Ланс багийн “Хийд”-ийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 00:06 цагт очиход иргэн Д-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 23 дугаар хорооны “Арцат”-ын аманд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 01:52 цагт очиход цоожтой гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 02:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
- Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Ногоон багийн “Задгайд” амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 03:29 цагт очиход иргэн Б-ийн 4х8 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хорооны 214/а байранд орон сууцны байранд ширээ шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 04:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:59 цагт очиход иргэн М-ийн байранд ширээ шатаж байсныг зөөврийн ус ашиглан 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хорооны “Зүүн салаа”-ны 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 05:18 цагт очиход иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар бүрэн, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хэсэг хайрагдаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:
- Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц нь 03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц-/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт түр зогсоосон. 03.19-ний өдрийн 06:45 цагт дахин эхлүүлсэн.
- Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олсон.
Цас шаварт суусан:
- Булган аймаг, Дашинчилэн сум. Доргонт багийн “Хар бухын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 25 км зам туулан 17:56 цагт очиход Булган аймгийн Бүрэгхангай сумаас Архангай аймаг руу зорчиж явсан иргэн Г-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг 18:00 цагт татан гаргасан.
- Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум. Шинэбулаг багийн "Алтанбулаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Э-ийн “Маяти” загварын автомашин цасанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/03/19
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/03/19
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/03/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ