Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраа ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байн

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, -1...-3 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум. Баянхошуу багийн “Өвөр-Улааны цохио” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ 03.16-ны өдрийн 22:00 цагийн орчимд гэр, амбаар шатсан тухай мэдээллийг 03.17-ны өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Гал түймэрт Мандал-Овоо сумын харьяат малчин А-ийн 6 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаар, эд хогшил шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Ц.Санжаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын Барилгын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 11:00 цагт очиход иргэн Б-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-ын хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Х-ийн "Foton BJ4259" загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, 42 дугаар байрны хоёрдугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 13:56 цат хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:06 цагт очиход тус байрны хоёрдугаар давхарт 1х2 метрийн хэмжээтэй тагтан дээр эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

- Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Цант” гэдэг газарт суудлын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:25 цагт очиход Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн  Э-ийн “Тоёота Альфард” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 17 дугаар хороо, 57 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:40 цагт очиход тус байрны гаднах хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Баян багийн “Талын хонхор” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Н-ийн 14х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн доторх хана, тааз болон дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 37 минут ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Баян багийн “Дөрвөлж” хорооллын  8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 23:21 цагт очиход иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут  ажиллаж унтраасан.     

- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Ивээл” хорооллын 15 дугаар байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1  км замыг туулан 02:30 цагт очиход нийт 13 айлын 15х47 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байранд иргэн Ц-ийн 9х12 метрийн хэмжээтэй байр болон дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 28 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, “Дунд дарь-Эх”-ийн 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 04:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:39 цагт очиход иргэн О-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянхангай багийн Баянхайрханы гудамжинд саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 05:22 цагт очиход иргэн М-ийн 5х12 метрийн хэмжээтэй модон саравч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.     

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.