Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө

A- A A+

 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар  Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, ОХУ-аас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хилээр нэвтрүүлэх, аймаг орон нутаг руу түгээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.

ОХУ-ын Засгийн газраас нийт 8 500 тонн хүчит тэжээлийг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгож байгаа бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээн авсан билээ. Тэгвэл тус хүчит тэжээлийг савлах, орон нутаг руу тээвэрлэх ажлыг яаралтай эхлүүлэхийг тус аймгийн Онцгой комиссынхонд даалгалаа. Мөн орон нутгууд руу хүчит тэжээл тээвэрлэж хуваарилан хүргэх автомашиныг ОБЕГ болон цэргийн анги нэгтгэлээс гаргахаар болсон юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон “Toyota Landcruiser-76”, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Toyota Hilux”, Сүхбаатар сумын ЗДТГ-т “УА3-Фургон”, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашин олгосныг гардуулан өглөө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ