“МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2024” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан, нийслэлийн Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн "Дүүрэн булаг" дахь сургалтын талбайд өчигдөр зохион байгууллаа. 2004 оноос уламжлал болгон явуулдаг энэхүү тэмцээнийг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар нээж, баг тамирчдад амжилт хүсэв.

Энэ удаагийн “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнд бүтцийн нэгжийн эрэгтэй 16, эмэгтэй дөрвөн багийн нийт 200 гаруй алба хаагч эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

Багийн нийт дүнгээр эрэгтэй төрөлд тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, дэд байрт Аврах анги, гуравт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид шалгарсан. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид хүртэж шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ