Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо нойтон цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 10 м/с. 0...+2 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
- Өмнөговь аймаг, Ноён сум. Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр 11:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Гурвантэс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Киа Гранбөрд” загварын автобусны хөдөлгүүр шатсан тухай мэдээллийг тус автобусны жолооч У мөн өдрийн 17:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Сэлх”-ийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 11:38 цагт очиход иргэн М-ын 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 39 дүгээр хорооны “Икс-Апертмэнт-2” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 12:57 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
- Дорноговь аймаг, Сайншанд сум. Зүүнбаян багийн “Наймаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 28 км зам туулан 14:55 цагт очиход малчин Ц-ын 3х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 1 цаг 39 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн 118 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын гадна дулаалгын хөөсөнцар шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 16:13 цагт очиж 52 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Уяачид”-ын 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 16:46 цагт очиход иргэн Ц-ийн 23.5 тонн өвс шатаж байсныг 5 цаг ажиллаж тус тус унтраасан.
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Оюут багийн “Хавцгайт” хорооллын 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:36 цагт очиход иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Баянтүмэн сум. 1 дүгээр багийн “Энх хороолол”-ын 8 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 18:40 цагт очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг 5 цаг 48 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/03/15
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/03/15
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/03/15
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.