.jpg)
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газраас зохион байгуулсан "Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө"-г боловсруулах сургалт, семинарт ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор болон Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцоо.
Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон тус сургалт, семинарт Камбож, Лоас, Малайз, Маршалын арал, Палау, Самао, Тонга, Вьетнам, Вануату улсууын холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Энэ үеэр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэг, туршлага хуримтлууллаа.

2024/03/14
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/14
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ