“Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д алба хаагчид хамрагдаж байна

A- A A+

БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас энэ сарын 12-21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчин дахь эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх, аж үйлдвэрүүдийн галын аюулгүй байдлын менежментийг судлах, гал сөнөөгчдийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн менежмент зэрэг сэдвийн хүрээнд сургалтад оролцож байгаа юм.

Мөн БНСУ-ын Галын хүрээлэн, Гамшгийн хяналтын төв, Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагуудтай танилцана.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ