Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, өмнөд хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +2...+4 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Увс аймаг, Бөхмөрөн сум. 3 дугаар багийн “Далан тугал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 174 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ өнжмөл шар өвс шатаж байна гэсэн мэдээллийг 03.13-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 30 км замыг туулан 13:40 цагт очиход 1.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 16:33 цагт унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Баттулга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:25 цагт очиход тус тоотод иргэнШ-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн 3x4 метрийн хэмжээтэй өрөөний хана, таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Сүхбаатар аймаг, Дарьганга сум. Бадрах багийн “Талын-Агуй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км-т сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 03.13-ны өдрийн 22:10 цагийн орчим суудлын автомашин тухай мэдээллийг мөн өдрийн  00:36 цагт хүлээн авсан. “Тоёота харриер” загварын суудлын автомашин бүрэн шатсан тухай мэдээллийг автомашины эзэн иргэн Б-ийн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.       

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Гүний болон ул хөрсний ус: 

Ховд аймаг, Алтай сум. Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/  03.13-ны өдрийн 22:31:32  цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 5 өрхийн гэр, байшин шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 250 метр урттай далан байгуулж, 03.13-ны өдрийн 19:55 ангийн байрлалд ирсэн.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Эмээлт хэсэгт төмөр замын доогуурх нүхэн гарц шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:00 цагт очиж, нүхэн гарцны усыг мотопомпоор 3 цаг ажиллан соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын хэсэгт автозамын доогуурх нүхэн гарц шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч,  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  алба хаагчид 16 км зам туулан 16:50 цагт очиж, нүхэн гарцны усыг мотопомпоор 6 цаг ажиллан соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 24 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 2 км замыг туулан 17:29 цагт очиход тус тоотод иргэн Э-ын 9х10 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан тул шуудуу татаж усыг урсгаж, аюулгүй болгосон. Налайх  дүүргийн 1 дүгээр хорооны 3 ажилтан, “Чандмань Налайх” ОСНААТҮГ-ын 2 ажилтантай хамтран 3 цаг 30 минут ажилласан. 

- Увс аймаг, Давст сум. Зүүн хөвөө багийн “Баруун тэрмэс” хороололд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 19:39 цагт  дуудлагыг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:41 очиход тус тоотод иргэн Н-ын 6 ханатай гэр үерийн усанд автсан байдалтай байсныг 1 цаг 20 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжинд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  4 км замыг туулан 22:55 цагт очиход тус тоотод иргэн О-ийн 4 ханатай гэр усанд автсан байсныг 40 минут ажиллан гэрийг нүүлгэн шилжүүлж, шуудуу татан үерийн усыг гадагшлуулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжинд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5 км зам туулан 23:20 цагт очиход тус тоотод иргэн Э-ийн хашаа усанд автаж, гэр рүү нь орох гэж байсан тул 30 минут ажиллан шуудуу татаж, усыг гадагшлуулж урсган аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо Сургалтын задгайн 6 дугаар гудамжинд 1 байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 23:40 цагт очиход тус тоотод иргэн С-ын хашаа усанд автаж байсныг 40 минут ажиллан 15 метрийн урттай шуудуу татан усыг гадагшлуулж урсган аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо Нарийний 24 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 00:00 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 8х8 хэмжээтэй байшин усанд автсан байсныг мотопомп ашиглан 30 минут ажиллан усыг соруулж, аюулгүй болгосон.  

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Увс аймаг, Тариалан сум. 1 дүгээр багийн "Шар бүрдийн хөдөө" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 05:46 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 60 км замыг туулан 06:53 цагт очиход иргэн Б-ийн "Киа портер" загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж, татан гаргасан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.