Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхий, Хантайширын нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-8.1 градусаар хүйтэн. Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-3.2 градусаар дулаан, хур тунадас 90 орчим хувьд олон жилийн дунджаас бага, 10 гаруй хувьд дунджийн орчим, Өвөрхангайн зарим, Булган, Төв, Дундговийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Эх сурвалж:ЦУОШГ
2024/03/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ