Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөв. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нэгдмэл хамтын ажиллагааг бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, бие бялдрын бэлтгэлжилт, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнд 12 байгууллагын 150 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцсон юм. Тамирчид “Буудлага”, “Биллиард”, "Волейбол" гэсэн спортын гурван төрлөөр оюун ухаан, хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрай ахлагчтай баг, тамирчид волейболын төрөлд тэргүүн байр эзэллээ. Харин буудлагын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн ахлагчтай баг, биллиардын төрөлд Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэглэл, ар тал, инженер техник хариуцсан дэд дарга, бригадын генерал Д.Ганбаатар ахлагчтай удирдлагын баг тэргүүлэв.

2024/03/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/03/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/03/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ