Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2...-3 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-17 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна. 

Гал түймэр: Объектын түймэр:

- Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум. Жаргалант 5 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 4 км/-т 03.12-ны өдрийн 13:30 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 6:40 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байсан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нямханд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 1 дүгээр багийн Чулуутын 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:47 цагт очиход иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй зуны амбаар бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн Баян хөөврийн 6 дугаар гудамжинд айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:17 цагт очиход иргэн Н-ийн 150 боодол өвс шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 4 айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулсан. 03.13-ны өдөр ажиллагаа үргэлжилнэ.

- Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 4 цаг 34 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 22-ын товчооноос Тахилт руу явах замд шинэ замын нүхэн гарц дотор ачааны автомашин /портер/ усанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 03:12 цагт очиход иргэн Б-ийн  “Hyundai Porter” загварын ачааны автомашин шар усны усанд суусан байсныг 25 минут ажиллаж татан гаргасан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

- Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Даян хэсэгт үерийн хамгаалалтын даланг давж голын ус хашаанд орсон тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, дэд хурандаа Х.Баярсайханаар ахлуулсан алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 3 хүнтэй хамтран  2 км замыг туулан 09:35 цагт очиж 150 м3 шороог зөөвөрлөж 131 метр үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах ажлыг зохион байгуулан 8 цаг 05 минут ажилласан.

- Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Цагааннуур тосгон 9 дүгээр багийн “Хар говь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км/-т зам, даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тул малчдад өвс, тэжээл хүргэх, цасанд боогдсон зам, давааг нээх тухай хүсэлтийг 03.12-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 50 км замыг туулан 13:50 цагт очиж нийт 8 цаг ажиллаж 6 км замын цасыг цэвэрлэж автозамын зорчих хөдөлгөөнийг нээсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ